“Оюу толгой” уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусчээ. Уг замыг одоо улсын комисс хүлээж авах л үлджээ.
Түүнчлэн уул уурхайн орд газруудаас бүтээгдэхүүн тээвэрлэх зорилгоор байгуулсан хэд хэдэн авто замын ажил дуусаад байгаа аж. “Prophecy coal” компани Улаан овоогийн ордоос Зэлтэрийн боомт хүртэлх гурван авто замыг сайжруулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа гэнэ. Тус компани Улаан овоогийн нүүрсийг ОХУ руу экспортолж байгаа юм.