Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 79.1 хувийн, нийт зарлага 70.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 59.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 81.2 тэрбум төгрөгөөр дутсан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2014 оны 1 дүгээр сарын гүйцэтгэлээр 353.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 21.3 хувиар буюу 95.7 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ. Харин өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 хувиар буюу 14.2 тэрбум төгрөгөөр илүү байна.
Нийт төсвийн бүрдэлт татварын орлогоор 85 хувь, үлдсэн нь татварын бус орлогоор тус тус бүрдсэн гэж Сангийн яам мэдээлжээ.