Ам.доллар үнийн рекорд тогтоож эхэллээ
Төв банкны зарласан ханшаар ам.долларын өнөөдөр
баримталж байгаа албан ханш 1749.68 төгрөг байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний
өдөр л ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1740 төгрөгийн босгыг алхсан. Тус хугацаанд ам.долларын ханш буурсан, эсхүл тогтворжих хандлага ажиглагдсангүй.
Ам.долларын
өсөлт үргэлжилсээр ийнхүү сүүлийн хэдэн жил байгаагүй өндөр дүнд хүрлээ. Энэ
үнийн рекорд өдрөөс өдөрт шинэчлэгдсээр цаашид хэд хүртэл өсөхийг урьдчилан
хэлэх аргагүй байна.