Австралид төвтэй “Харанга ресурс” компани Сэлэнгэ аймагт хайгуул хийгээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл тэд Дархан хотоос 20 км-ын зайд, Сэлэнгэ аймгийн нутагт төмрийн томоохон орд илрүүлжээ.
Тэд илрүүлсэн ордныхоо нөөцийг Ашигт малтмалын газраар батлуулсан бөгөөд ордын нөөц 300 сая тонн аж. Тэд одоогоор хөрөнгө мөнгө босгох үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл тус ордыг "Харанга ресурс" компани ашиглах нь тодорхой болсон аж.

А.Анар