Гадаад худалдаа буурчээ
Нэгдүгээр сарын эцэст 658 сая ам.долларын гадаад худалдаа хийгджээ. Өнгөрсөн оны мөн үеэс 15.6%-иар буюу 121.4 сая ам.доллараар буурсан аж. Үүнд экспорт 39.6 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 161.1 сая ам.доллараар буурсан нь ихээхэн нөлөөлсөн байна.
Жилийн өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс 22 нэгж хувиар буурсан бөгөөд үүнд экспортын жилийн өсөлт 3 нэгж хувиар, импортын жилийн өсөлт 33 нэгж хувиар буурсан нь нөлөөлжээ.
Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 53% буюу 346.8 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15% буюу 95.4 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 3%-иар өссөн бол, ОХУ-тай хийсэн худалдаа 48%-иар буурчээ