Ремикон ХК-ийн үнэт цаас хамгийн идэвхтэй арилжигдав
Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар сарын
13-н буюу өнөөдрийн арилжаагаар хамгийн идэвхтэй арилжагдсан үнэт цааснуудыг
танилцуулж байна. Арилжигдсан тоо ширхэг болон гүйлгээний нийт дүнгийн хувьд "Ремикон" ХК-ийн үнэт цаас энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тухайлбал тус компанийн хувьцаа нийт 32580 ширхэг арилжигдаж үүгээрээ 5,042,400 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Харин энэ жагсаалтын үлдсэн байруудад тоо ширхэгийн хувьд "Гермес Центр" 20400, "Улсын их дэлгүүр" 1783, "Э-транс ложистик" 1640, "Махихпекс" 1077 ширхэг үнэт цаас арилжигдсанаар жагсаж байгаа бол, гүйлгээний үнийн дүнгийн хувьд "Таван толгой" 4,041,840 төгрөг, "Гермес центр" 3,323,400 төгрөг, "Махимпекс" 3,221,180 төгрөг, "АПУ" 2,093,258 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр эрэмбэлэгдэж байна.