Өнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар 80 хэлцэл хийгдэж, 20 компанийн хувьцаа арилжаалагдаж, нийт 21,612,374 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Энэ өдөр А самбарт 15 компанийн нийт 57,079 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 18,142,808.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол 5 компанийн нийт 2,726 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 3,469,566.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Топ-20 индексийн хувьд өнөөдөр бас л уналттай гарчээ. Арилжаа хаагдахад индексийн дүн 16,802.30 төгрөг болжээ. Энэ нь өмнөх өдрийн хаалтаас 96.97 төгрөгөөр буюу 0.57 хувиар буурсан дүн юм.