Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Чуулганаар Монгол Улсын Үнэт цаасны тухай шинэ хууль, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбаруудад гаднын хөрөнгө оруулалтыг татах боломжийн талаар хэлэлцэх аж. Тус чуулганд Монгол Улсын төр засгийг төлөөлж Барилга , хот байг уулалтын сайд Ц.Баярсайхан , Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Эрчим хүчний дэд сайд Д.Дорж пүрэв, УУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Ч.Отгочулуу нар оролцох юм.
Мөн Их Британийн компаниудын удирдлагуудаас гадна ОХУ болон Лондоны хөрөнгийн биржийн төлөөлөгчид оролцох юм байна.