“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг гэх залууг томилжээ.
С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна.
С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2004-2005 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, усны барилгын “Экос” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.
Мөн 1998 онд СОНИ сургалтын төв, Компьютер операторч, 2009-2010 онд Египт улс, Төрийн захиргааны институт, Төрийн удирдлага, 2010-2011 онд Недерланд улс, ЮНЕСКО-АЙ ЭЙЧ И институт, Усны салбарын бичгийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт, 2013 онд АНУ-ын Виржиниа мужын Тайсан коллеж, Олон нийтийн харилцаа, Сүлжээний харилцааны менежментийн сургалтад тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.
Мөн 2005-2006 онд JICA-Улаанбаатар хотын хогны менежментийн төсөлд судалгааны багийн ахлагч, 2006-2007 онд АХБ-Орон нутгуудын нийтийн ахуйг сайжруулах 2-р үе төсөлд хуурай хог хаягдал, байгаль орчин хариуцсан дотоодын зөвлөх, 2007-2010 онд Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, ЭЗХАГ-т мэргэжилтэн, 2007-2010 АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Хан-Уул дүүргийн ИХТөлөөлөгч, Байгаль орчны байнгын хорооны дарга, 2008 он хүртэл Байгаль орчин, усны барилга байгууламжийн “Шинчи баян” ХХК-д захирал, 2012 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ИХТ-өөр тус тус ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (3)