Нийслэлийн статистикийн газраас захуудад үнийн судалгаа хийжээ. Хонины ястай нэг килограмм мах өчигдрийн байдлаар дунджаар 7320 төгрөг байсан аж. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8280 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад нэг хувиар буюу 85 төгрөгөөр, үхрийн цул мах 1.3 хувиар буюу 125 төгрөгөөр тус тус буурсан байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байжээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, хонины цул мах 0.7 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан байлаа.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.