Өчигдөрийн Хөрөнгийн биржийн арилжаан дүнд Топ-20 индекс өсөлттэй гарлаа. Хоёр өдөр дараалан уналттай гарсан тус индекс 1.12 хувийн өсөлттэй байжээ.
Урьд өдрийн арилжаагаар Топ-20 индекс 16,711.61 төгрөг гэсэн дүнтэй хаагдсан юм. Тэгвэл өчигдрийн хаалтын дүн 16,899.27 төгрөг болж өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл Топ-20 индекс 187.66 төгрөгөөр өссөн байна.
Топ-20 индекс сүүлийн 52 долоо хоногийн буюу бүтэн жилийн хугацаанд дээд ханш 17,754.02 төгрөг, доод ханш 13,188.46 төгрөг хүрч байсан юм.