”Дархан хүнс” ХК-ийн хувьцааны тоо ширхэг нэмэгджээ
"Дархан хүнс" ХК-ийн хувьцааг нэмэгдүүлж 617,718 ширхэг хувьцаатай байхаар болгожээ. Энэ шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 11
дүгээр сарын 6-ны өдрийн 414 тоот тогтоол, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн
“Үнэт цаасны бүртгэлийн журм”-ын 57 дугаар заалт, “Дархан хүнс” (DHU) ХК-ийн
хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайланг тус, тус үндэслэжээ.
МХБ-ийн
Гүйцэтгэх захирал 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 30 тоот тушаал гаргаж тус
компанийн өрийг хувьцаагаар солих замаар нэмж гаргасан 239,943 ширхэг энгийн
хувьцаагаар нэмэгдүүлж, нийт 617,718 ширхэг энгийн хувьцаатай байхаар үнэт
цаасны бүртгэлд өөрчлөлт оруулжээ.
Сэтгэгдэл (2)