Төмөр замын тээврээр 2014 оны нэгдүгээр сард 1549 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 282.4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа69 мянган тонн, зорчигчдын тоо 27.5 мянгааар буурчээ. Үүнийг хувьд шилжүүлбэл ачаа 4.3 хувь, зорчигчид 8.9 хувиар буурсан байна.
Төмөр замын нийт ашаа тээвэрлэлтэд дотоодын тээвэр 54 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад 1.4 пунктээр буурчээ. Үүнийг тээвэр тус бүрээр задалбал нүүрсний тээвэрлэлт 6.8 хвуь, цемент 60.2 хувь, төмрийн хүдэр 8 хувиар бага тээвэрлэсэн байна.