Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдсанаа Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлжээ.
ТУЗ-ын даргаар дэлхийд Австралидаа нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.
Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл (1)