Ам.долларын өнөөдрийн ханш Төв банкнаас зарласнаар 1747.58 төгрөг байна. Цагаан сарын баяраас хойш зогсолтгүй өссөөр өнөөдрийн энэ дүнд хүрчээ. Энэ тоо нь 2014 он гарснаас хойшхи хамгийн өндөр ханш болж байгаа юм. Цаашид өсвөл ойрын хэдэн жилийн дээд ханш тогтох юм.
Өнгөрсөн 2013 он валютын ханш сүүлийн 5-6 жил байгаагүй огцом өсөлтийн жил байсан. Ам.долларын ханш өнгөрөгч оны 11 дүгээр сарын 21 өдөр 1748.49 төгрөг хүрсэн юм. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх сартай харьцуулахад 2.4 хувиар суларсан байна.
Сэтгэгдэл (1)