9 тэрбум Засгийн газрын бонд арилжаалжээ
Монгол банк өчигдөр Засгийн газрын бонд (ЗГБ) арилжжээ. Ээлжит ЗГБ-ын арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай 30.0 тэрбум ЗГБ-ыг арилжихаар нийтэд мэдээлээд байсан юм. Харн банкуудаас ердөө нийт 9.0 тэрбум төгрөгийн санал ирсэн байна. Тиймээс Монгол банк ирсэн саналын дагуу 9 тэрбум төгрөгийн ЗГБ-ыг 13.00 хувийн хүүтэйгээр арилжаалсан ажээ.
Засгийн газрын бондын купон нь 12.875 хувь бөгөөд үүнийг хагас жил тутамд төлөх үүрэгтэй юм.