Банкууд аж ахуйн нэгж, иргэдэд 245.5 тэрбум төгрөгийн зээл нэгдүгээр сард шинээр олгожээ. Энэ нь 2013 оны 12 дугаар сараас 2.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ жил нэгдүгээр сард Цагаан сарын баяр тохиосонтой холбоотойгоор компаниудын эргэлтийн хөрөнгийн зээл, жижиг дунд үйлдвэрийн төслийн зээл, иргэдийн хэрэглээний зээлийн эрэлт өнгөрсөн онд нэлээд өндөр байсан банкууд мэдээлж байна.
Зээлийн өсөлтийн хурд өнгөрсөн оны наймдугаар
сард хамгийн өндөр буюу 7.2 хувь байсан нь орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Хэдийгээр нийт зээлийн үлдэгдэл
өссөн ч өнгөрсөн сард чанаргүй зээлийн хэмжээ 5.2 хувьд хадгалагдаж,
өсөөгүй юм. Нийт чанаргүй зээлийн 89.5 хувь нь хувийн хэвшилд, 10.2 хувь нь
иргэдэд ногдож байгаа нь өмнөх саруудаас өсөлттэй дүн ажээ.