Сингапурын Төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Temasek Holdings” компани “Turquoise Hill” “Temasek Holdings” компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 30-ны байдлаар тус компани “Turquoise Hill”-ийн 37 сая ширхэг хувьцааг эзэмшиж байсан юм. Харин АНУ-ын Хувьцаа, арилжааны комисст танилцуулснаар “Temasek Holdings” компани одоогоор “Turquiose Hill”-ийн 172 сая ширхэг хувьцааг буюу 8.5 хувийг эзэмшдэг болсон байна. Энэ нь нийт 600 сая Канад доллараар үнэлэгдэх хувьцаа юм. “Turquoise Hill”-ийн хувьд өнгөрсөн 12 дугаар сараас нэгдүгээр сарын хооронд ойролцоогоор нэг тэрбум ширхэг нэмэлт хувьцаа гаргасан байна. Хувьцааны арилжаа дуусах үед “Рио Тинто” компани “Turquoise Hill”-ийн гол хувьцаа эзэмшигч хэвээрээ үлджээ.