Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хишиг хувиа бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр хүртсэн. Харин огт хишиг хувь хүртээгүй иргэд “хишгээ хүртэе” хэмээн Засгийн газраас нэхэх болсон. Үүний хариуд Засгийн газар иргэдэд “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн. Уг ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас албан ёсоор эхлүүлж, Монгол Улсын иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмших болсон.
Тухайн үед иргэн таны нэрийн дансанд 1072 ширхэг хувьцаа орсон. Хувьцаагаа засагт зараад бэлэн мөнгөө авна уу, цааш нь арилжаална уу хэрхэн зарцуулах нь таны мэдэл хэмээн сүр бадрааж, үүний хажуугаар ч брокер диллерийн компаниуд борооны дараахь мөөг шиг олширч, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн ачаалал ч нэмэгдэж иргэд данстай эсэхээ шалгуулахаар дугаарлан зогсох болсон. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн хувьцааг юу юугүй л олон улсад гаргаж арилжаалах гээд байсан ч бахь байдгаараа өнөөдөртэй золгож байна. Үүнийг зарим иргэн “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн хувьцаа ягаан, цэнхэр тасалбар шиг л зүйл боллоо. Хувьцаанаас ашиг хүртэнэ гэж найдах хэрэггүй” хэмээн халаглан суугаа бол нөгөө хэсэг нь “Эрдэнэс таван толгойн хувьцаа одоохондоо амь ороогүй байгаа ч арилжаалагдах юм бол ирээдүйн хөрөнгө оруулалт чулуу болно” хэмээн итгэж сууна. Энэ мэт хувьцааны эргэн тойронд ямар асуудал өрнөж байгаа талаарх тодорхой мэдээлэл одоог хүртэл алга.
Гэхдээ бид 1072 хувьцаанаас 30-40 сая төгрөгийн ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.
Ер нь 1072 ширхэг хувьцааны үнийг ойлгуулахын тулд Эрдэнэс тавантолгойн нүүрсээр нь тооцож үзэх хэрэгтэй аж. 6.4 сая тэрбум нүүрсний нөөцийг 15 тэрбум хувьцаа болсон. Үүгээр нь тооцох юм бол нэг ширхэг хувьцаанд 420 кг нүүрс оногдож байгаа аж. Үүнийг энгийнээр хэлбэл “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд 450 тонн нүүрс оногдож байна гэж хэлж болно. Нэг тонныг нь өнөөдрийн ханш 80 мянгаар тооцоход иргэн бидэнд 30-40 сая төгрөг ногдож байна гэсэн үг. Энэ мэтээр 1072 хувьцаа бидэнд маш их ашгаа өгөхөөр байгаа юм. Гэтэл иргэд энэ талаар мэдээлэл байхгүйгээс болж одоог хүртэл ямар ч ашиг хүртэж чадахгүй байгаа аж. Энэ мэтээр ашиглаж мэдэхгүй бол 1990-ээд оны эхээр олгосон өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбар, өмч хувьчлалын эрхийн бичиг шиг хүчингүй болох юм байна.
Тэр үеийн цэнхэр, ягаан тасалбар нь одоогийн ханшаар долоон талх л авч идэх хэмжээний үнэтэй дүйцэж байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс тус хувьцааны ашгийн талаарх мэдээ мэдээллийг Монголын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс иргэдэд өгөхөөр болжээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (343)