Топ-20 индекс өнөөдөр уналттай үр дүн үзүүллээ. Өчигдрийн арилжаагаар 16,750.20 төгрөгөөр хаагдсан тус индексийн өнөөдрийн хаалтын ханш 16,711.61 төгрөг болж өөрлөгдөв. Энэ бууралтыг хувьд шилжүүлэн илэрхийлбэл 0.23 хувь болж байгаа юм. Ингэснээр Топ-20 индекс хоёр дахь өдөртөө уналттай гарч байна.
Мөн өнөөдрийн арилжаагаархамгийн өсөлттэй болон, бууралттай хувьцааны талаарх мэдээллийг хүргэе. Өнөөдөр Б самбарт арилжигдсан “Арилжаа импекс” компанийн хувьцаа хамгийн өндөр хувийн өсөлттэй байлаа. Өмнөх өдрийн ханшаас даруй 15 хувиар өсөж нэгж хувьцаа нь 690 төгрөгийн ханштай арилжаа хаагдсан байна.
Харин хамгийн уналттай үнэт цаас “Адуун чулуун” компанийн хувьцаа байж 13.81 хувиар буурсан дүн гарчээ. Өөрөөр хэлбэл өмнөх өдрийн ханшаас 296 төгрөгөөр буурч 1847 төгрөгт хүрчээ.