
Өнөөдөр гүйлгээнд хамгийн идэвхтэй байсан үнэт цаасны жагсаалтыг танилцуулбал тоо, ширхэгийн хувьд “Ремикон” компанийн хувьцаа нийт 12,550 ширхэг арилжигдсанаар жагсаалтыг тэргүүлж байна. Энэ арилжаагаар нийт 1,948,160 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Тус хувьцааны дараачаар “Говь” 5336, “Монинжбар” 5000, “Женко Тур Бюро” 1555 гэсэн дүнтэйгээр жагсаж байна.
Харин гүйлгээний үнийн дүнгээр “Говь” компаний хувьцааны арилжаагаар 30,417,960 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Жагсаалтын дараагийн байруудад “Газар сүлжмэл” 2,394,000 төгрөг, “Шарын гол” 2,096,920 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр бичигджээ.