Монгол өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулжээ. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 39.0 сая ам.доллар, 42.0 сая юань тус тус худалдаж, валютын захад ам.доллар болон юань нийлүүлжээ.
Мөн өнөөдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 36.5 сая ам.доллар нийлүүлжээ. Мөн банкууд 20 сая юанийн своп хэлцлийн хугацаа сунгах санал ирүүлсэнг бүгдийг биелүүлсэн байна.