Сар шинийн баяраас хойш валютын ханш, түүний дотор ам.долларын ханш эрс өсөөд байна. Өнөөдөр нэгж ам.долларын ханш Монгол банкны зарласан дүнгээр 1741.45 төгрөг болжээ. Энэ бол 2014 он гарснаас хойш төдийгүй сүүлийн хоёр сарын хугацаад хамгийн өндөр ханш болж байна.
Өнгөрсөн онд ам.долларын ханш маш их өсөлттэй байсан. Харин 2014 онд ам.долларын ханш эргэж буурна гэсэн хүлээлт бий. Ам.долларын ханш өнгөрсөн оны 11дүгээр сарын үед хамгийн өндөр дүнд хүрсэн бөгөөд 1752 төгрөг хүрч байсан билээ. 2013 оны төгсгөлд болон, 2014 оны эхээр бага зэрэг буурч байсан ч эргэн тэнгэрт хадаж эхэллээ.