Монгол банк улсын хэмжээнд болон Улаанбаатар хотын өнгөрсөн сарын хэрэглээний үнийн өсөлтийг илтгэсэн тоон үзүүлэлтийг нэгтгэжээ. Тухайлбал хэрэглээний үнийн улсын индекс нэгдүгээр сарын эцэст өмнөх сарынхаас буюу 2013 оны 12 дугаар сарынхаас 1.7 хувь, оны эхнээс мөн 1.7 хувь өсчээ. Харин 2013 оны нэгдүгээр сартай харьцуулбал 12.3 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотын хувьд хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 1.7 хувь, оны эхнээс мөн л 1.7 хувь өссөн бол өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар тус тус өссөн дүн гарчээ. Суурь инфляци жилийн 12.6 хувь байсан аж.