Хөрөнгийн зах дээр арилжигдсан үнэт цааснуудын дотор өнөөдөр хамгийн өсөлттэй хувьцаа “Монинжбар” ХК-ийнх байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшнаас 47 төгрөгөөр өсөж 365 төгрөгөөр арилжигджээ. Хувьцааны өсөлт 14.78 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнчлэн их өсөлттэй хувьцааны жагсаалтад “Дархан хөвөн” 12.73 хувь, “Агротехимпекс 10.57 хувь, “Сор” 9.52 хувь, “Мон-Ит Булигаар” 9 хувийн өсөлтөөр бичигджээ.
Эсрэгээрээ энэ өдрийн хамгийн их бууралттай үнэт цаас “Шарын гол” хувьцаа байлаа. Өмнөх өдрийн ханшнаас 1380 төгрөгөөр буурч 8100 төгрөг болжээ. Энэ нь 14.56 хувиар буурсан үзүүлэлт юм. Бууралттай үнэт цаасны жагсаалтад мөн “Дөрвөн-Уул” 6.25 хувь, “Шивээ овоо” 1.1 хувь, “Гермес центр” 0.64 хувь, “Адуун чулуун” 0.33 хувь гэсэн дүнгээр бичигдсэн байна.