Энэ өдөр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасыг тоо ширхэгээр авч үзвэл “Хай Би Ойл” компанийн хувьцаа нийт 1831 ширхэг арилжаалагдаж жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Энэхүү арилжаагаар нийт 585,920 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Мөн “Монголиа девелопмент”, “АПУ”, “Гермес Центр”, “Монинжбар” компанийн хувьцаа их арилжигдсан үнэт цаасны жагсаалтад багтаж байна.
Харин гүйлгээний үнийн дүгнээр тооцвол “Атар-Өргөө” компанийн хувьцаа 231 ширхэг арилжигдаж нийт 13,637,750 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээр мөн жагсаалтын эхэнд бичигдэж байна. Үүнээс гадна “АПУ”, “Газар сүлжмэл”, “Таван толгой”, “Гутал” компанийн хувьцаа өндөр дүнтэй арилжигдсан үнэт цаасны жагсаалтад эрэмбэлэгджээ.