Өнөөдрийн арилжаагаар Топ-20 индекс унажээ
Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар
91 хэлцэл хийгдэж 25 компанийн нийт 6446 ширхэг үнэт цаас арилжигджээ. Үүнийг
мөнгөн дүнд шилжүүлбэл 27,688,220 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс А
самбарт 18 компанийн нийт 6,163 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 25,192,960
төгрөгийн гүйлгээ хийгджээ. Харин Б самбарт 7 компанийн нийт 283 ширхэг хувьцаа
арилжигдаж 2,495,260.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индексийн хувьд өнөөдөр бууралттай дүн гарчээ. Өмнөх арилжааны хаалтаас
даруй 163.32 төгрөгөөр буюу 0.97 хувиар буурч 16,750 төгрөг болсон байна.