
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Зам,тээврийн дэд сайд Х.Ержан нар энэ уулзалтад оролцож үг хэлж, Монгол Улс Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжилд оролцох боломж, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаар санал, бодлоо илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиев-тэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцжээ. Энэ үеэр “Мармара” сангийн Ерөнхийлөгч, доктор Аккан Сувер цаашид Монгол, Туркийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлжээ.