Өнгөрөгч долоо хоногт хөрөнгийн зах дээр нийт 182,236 ширхэг хувьцаа арилжаалагдаж, нийт 88,615,229.81 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Долоо хоногийн хамгийн их өсөлттэй үнэт цаасын жагсаалтын нэгдүгээрт “Сэлэнгэ Дулаанхаан” хувьцаа эрэмбэлэгджээ. Энэ хугацаанд тус компанийн нэгж хувьцааны ханш 52.08 хувиар өсөж 265.97 төгрөгөөр арилжигдах болжээ. Үүнээс гадна “Монинжбар”, “Их барилга” үнэт цаас өндөр өсөлттэй байжээ.
Харин эсрэгээрээ хамгийн их бууралттай үнэт цаас “Мон-Ит Булигаар” байлаа. Энэ хугацаанд нэгж хувьцааны үнэ 8.26 хувиар буурч 5000 төгрөгөөр арилжигджээ. Тус үнэт цаасны дараагаар “Ремикон”, “Женко Тур Бюро” компаниудын хувьцаа бууралттай үнэт цаасны жагсаалтад бичигдсэн байна.