Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн гүйлгээний өнгөрсөн долоо хоногийн дүнгээс харвал долоо хоногийн хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасны жагсаалтыг “Ремикон” ХК-ийн хувьцаа 100,364 ширхэг арилжигдаж хамгийн олон, “Таван толгой” ХК-ийн үнэт цаас нийт 16,866,960 төгрөгийн гүйлгээ хийгдсэн хамгийн өндөр үнийн дүнтэй гүйлгээ хийгдсэн үнэт цаас болж тэргүүлжээ.
Топ-20 индексийн өөрчлөлтийг танилцуулбал өмнөх долоо хоногт 16,011.96 төгрөгийн дүнтэй хаагдсан бол өнгөрсөн баасан гарагт 16,913.52 төгрөгөөр хаагджээ. Өөрөөр хэлбэл 5.63 хувийн өсөллтэй гарсан байна.