"Баруун бүсийн эрчим хүчний систем" ХК үүсч болох саатлын төлөвлөгөөг гарган бэлэн болгосон талаар Төрийн өмчийн хорооноос мэдээллээ. Тус бүсийн эрчим хүчний системд хэрэглээг хангахын тулд гадны эрчим хүч авахад хэд хэдэн асуудал тулгарч байгаа гэнэ. Тодруулбал, ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан, эрчим хүчний үнэ жил бүр нэмэгдэж, 2010 онд дунджаар нэг кв.ц цахилгааныг 60.06 төгрөгөөр худалдаж байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 81.87 төгрөг болсон аж. Ийн үнэ тарифаас болж эрчим хүчний орлого, зарлагын харьцаа алдагдаж байгаа тул үнэ тарифыг нэмэхгүй бол ирэх гурван жилд алдагдал өссөөр 13.6 тэрбум төгрөг хүрэхийг анхааруулж байна.
Д.Дуулим