Нийслэлийн Засаг дарга болон Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа үл хөдлөх хөрөнгийн тооллогыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн сарын хугацаанд явуулсан аж. Тооллогоор нийслэлийн хэмжээнд нийт 2.8 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байгаа нь тогтоогджээ. Нийт 180 сая төгрөгийн төсөвтэйгээр хийгдсэн үзлэг тооллогын үр дүнд нийслэлийн төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинээр 1644 ажлыг байрыг илрүүлсэн байна. Үүнээс гадна 2900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэсэн байна.
Д.Дуулим