Хөрөнгийн зах дээр өнөөдөр гүйлгээнд орсон компаниудаас “Монгол секюритиес” компанийн хувьцаа хамгийн өсөлттэй байжээ. Тухайлбал өмнөх өдрийн ханшаар тус компанийн үнэт цаас 1150 төгрөг байсан бол өнөөдөр 1322 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэгж хувьцаа ойролцоогоор 15 хувь өссөн гэсэн үг юм.
Харин эсрэгээрээ өнөөдрийн хамгийн бууралттай үнэт цаас “Герме центр”-ийн хувьцаа байв. Нэгж хувьцаа нь өмнөх өдрийнхөөс найман төгрөгөөр буурч 150 төгрөгөөр арилжигдлаа. Хувиар илэрхийлбэл 5.06 хувь буурчээ.
Сэтгэгдэл (1)