
Мөн энэ өдөр А самбарт арилжигдсан “Монголиа девелопмент” ХК-ийн үнэт цаас хамгийн их хувиар буурав. Өмнөх өдрийн ханшнаас 2.51 хувиар буурчээ. Мөнгөн дүнгээр нэгж хувьцаа 18 төгрөгөөр унасан байна. Үүнээс гадна “Монголын цахилгаан холбоо” ТӨК-ийн үнэт цаас 22 төгрөгөөр буурсан. Үүнийг хувьд шилжүүлбэл 1.45 хув болж байгаа юм.