Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар нийт 30,500,643 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Үүнээс А самбарт 21 компанийн нийт 41,948 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 23,654,442 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Харин Б самбарт 4 компанийн нийт 1,147 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,846,201.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Топ-20 индекс тухайн өдрийн арилжаагаар 3.01 хувийн өсөллтэй гарчээ. Урьд өдрийн арилжаагаар Топ-20 индекс 0.03 хувийн буурсан дүнтэй байсан билээ.