
Тэрээр хурлын өмнө 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзаж Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх өндөр үр ашигтай цахилгаан дамжуулах шугамын гүйцэтгэлийн асуудлаар хамтын ажиллагааны уулзалт хийж, зарим нэг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцжээ.