Өнөөдөр ам.долларын Монгол банкны нэрлэсэн ханш 1726.32 төгрөг байна. Энэ нь өчигдрийнхөөс ойролцоогоор дөрвөн төгрөгөөр өссөн дүн юм. Цагаан сарын баяр тохиосон өдрүүдэд ам.долларын ханш тогтвортой байсан. Тодорхой хэлбэл нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл 1723.22 төгрөгийн ханштай тогтож байсан.
Харин өчигдөр буюу амралт дуусаж ажил эхэлсэн өдрийн маргааш ам.долларын ханш 1722.89 төгрөг байсан юм.
Харин арилжааны банкуудын ам.долларын ханшийг танилцуулбал "Худалдаа хөгжлийн банк" 1733 төгрөг, "Голомт банк" 1734 төгрөг, "Хасбанк" 1734 төгрөг, "Хаан банк" 1734 төгрөг, "Төрийн банк" 1732 төгрөгөөр зарж байна.