Монголын хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулагчид 18 ХК-ийн 10102 ширхэг хувьцааг зургаан сая 387 мянга 615 төгрөгөөр худалдан авчээ. Топ-20 индекс өмнөх өдрийнхөөс бага зэрэг буюу 0.03 хувиар буурч, 16123.20 нэгжид хүрсэн байна. “Сэлэнгэ Дулаанхаан” ХК-ийн хувьцааны ханш хамгийн их буюу 15 хувиар өссөн бол “Мон-Ит Булигаар” ХК-ийн хувьцааны ханш 8.28 хувиар буурчээ. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 640 тэрбум 582 сая 785 мянга 59 тегрөг болсон байна. Үнийн дүнгээр “Багануур” ХК, тоо ширхэгээр “Сэлэнгэ Дулаанхаан” ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжигджээ.