Татварын буцаан олголтын тайлан авах хугацаа энэ сарын 14-нд дуусна. Одоогоор бүх тайлан дүүрэг дээр хянагдаж байгаа аж. Эхний ээлжийн тайлан энэ сарын 15-нд, хоёрдугаар ээлжийн тайлан гуравдугаар сарын эхээр дүүргүүдээс Нийслэлийн татварын газар дээр ирэх юм байна. Улмаар тус газраас давхар хянаад төрийн санд шилжүүлэхээр болжээ.
Дашрамд дуулгахад, тайлангаа түрүүлж өгсөн хүмүүсийг урамшуулах зорилгоор тайланг тасалж авсан гэдгийг албаныхан онцолж байна. Ингэснээр энэ хүмүүсийн буцаан олголтын мөнгө түрүүлж орох аж. Түүнчлэн, тайлангаа үнэн зөв өгсөн хүмүүсийн мөнгө автоматаар дансанд нь байрших гэнэ.

Д.Дуулим