
Өнөөдрийн хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас Б самбарт арилжаалагдсан “Сэлэнгэ Дулаанхаан” ХК-ийнх байлаа. Нийт 3748 ширхэг үнэт цаас арилжиж 800,837 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Тус компанийн үнэт цаасны ханш өчигдөр хамгийн өсөлттэй байсан бол өнөөдөр ч мөн тэрхүү өсөлтөө барьж чадлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшнаас даруй 15 хувиар буюу 30 төгрөгөөр нэмэгджээ.
Харин “Мон-Ит Булигаар”, “Ремикон”, “Шарын гол”, “Хай Би Ойл” компаниудын үнэт цаасны үнэ урьд өдрийхөөс буурсан байна. Топ-20 индексийн тухайд 0.03 хувиар буурсан буюу 16,123.20 төгрөгийн дүнтэйгээр хаагдлаа.