Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй гэлээ.
Ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 42.3 сая ам.долларын дүнтэй төгрөгийн болон 10 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлсэн байна. Түүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.