Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ны ээлжит арилжааг хийлээ. Нийт 217 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна.
Ингэснээр 2014 оны 02-р сарын 03-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 939.2 тэрбум төгрөг болж байгаа ажээ