Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өнгөрсөн жил уул уурхайн компаниуд 265.9 тэрбум төгрөгийг төлсөн хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Уг татвар нь хэдий хэмжээний ашигт малтмал олборлосныг давхар илтгэдэг юм. Энэ жил 265,9 тэрбум төгрөгийг төлсөн нь өнгөрсөн оныхтой бараг ойролцоо байгаа аж. Төсөв тодотгохоос өмнөх байдлаар өнгөрсөн онд төвлөрүүлэх нөөц ашигласны төлбөрийг 26 хувиар нэмэгдэж, 367,329 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байсан юм.
Улирлаар нь тооцож үзвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр улирал тутам нэмэгдэж ирсэн. Нэгдүгээр улиралд 53,2 тэрбум төгрөг төлж байсан бол дөрөвдүгээр улиралд 91,4 тэрбум төгрөг болж, 72 хувиар өсжээ. Сүүлийн улиралд ингэж нэмэгдсэн нь “Оюутолгой”-н экспорттой холбоотой гэж тайлбарлалаа.