
Арванхоёрдугаар сард татвар төлөлт огцом өсчээ. Нийт 154.9 тэрбум төгрөгийн татварыг А лиценз эзэмшигчид энэ сард төлсөн байна. Энэ нь сүүлийн жил хагасын хугацаанд хамгийн өндөр татвар төлөлттэй сар болсон байна. Мөн 55.6 тэрбум төгрөгийг ААНОАТ-т, 34 тэрбум төгрөгийг АМНАТ-т төлсөн нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд орж байгаа аж.