Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцжээ. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу үйлдвэржилтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, дотоодын аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох талаар тусгаж ажиллахыг захиалагч нарт үүрэг болголоо.
Тендерт оролцогчдод давуу эрх олгосон талаарх мэдээг худалдан авах ажиллагааны улирлын тайланд дэлгэрэнгүй тусгаж Сангийн яаманд тухай бүр хүргүүлж байхыг Төвсийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
Мөн үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ тогтмол дэмжихийг нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарт уриаллаа.