
Өдрийн арилжаанд “Шарын гол” ХК-ийн хувьцаа хамгийн өндөр буюу 12.99 хувийн өсөлттэй байж нэгж хувьцаа өмнөх өдрийн ханшаас 1000 төгрөгөөр нэмэгдэж 8700 төгрөгөөр арилжигдав. Харин “Багануур” ХК-ийн хувьцаа 1.14 хувиар буюу 50 төгрөгөөр буурч 4350, “Женко тур бюро” ХК-ийн хувьцаа 1.05 хувиар буюу 1 төгрөгөөр буурч 94 төгрөгөөр тус тус худалдаалагдсан байна.
Өнөөдөр нэгж хувьцаа нь 5300 төгрөгийн үнэ бүхий “Таван толгой” ХК-ийн хувьцаа хамгийн олон буюу 552 ширхэг арилжигдаж 2,925,510 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Топ 20 индексийн хувьд 3 хувийн өсөлттэй гарчээ.