Монгол Улсын хэмжээнд шатдаг занарын 60 орчим орд, илэрц байдаг байна. Дийлэнх хэсэг нь Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар болон Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нутаг дэвсгэрт хамрагддаг ажээ.
Занарын нөөцийг бүрэн тогтоогоогүй байгаа ч нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг хувь нь занарын нөөцтэй гэж урьдчилсан тооцоо байдаг аж.