Улсын хэмжээнд одоогийн байдлаар дунждаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Үүнээс А-80 авто бензин 51, АИ-92 авто бензин 42, дизелийн түлш 47, онгоцны түлш 16 хоногийн нөөцтэй байна. Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж, импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон ч энэ сард орон нутагт шатахууны үнэ нэмэгдсэн юм.
Д.Дуулим