Энэ жил тариалалт тааруу байсан гэдэг шалтгаанаар гаднаас 100 мянган тонн хүнсний уулаан буудай, 20 мянган тонн үрийн улаан буудай импортлохоор шийдвэрлэсэн. Тэгвэл тус улаан буудайн үрийг импортлох компанийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Сонгогдсон компаниудад оруулж ирэх хүнсний улаан буудайн 10 хувьтай тэнцэх үрийн улаан буудайн импортлох эрхийг мөн давхар олгож байгаа аж. Сонгон шалгаруулалтын материалыг хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.