Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар нийт 50,095,555.20 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Топ 20 индекс 173.33 төгрөг буюу 1.13 хувиар өссөн байна. Үүнээс А самбарт 16 компанийн нийт 9,699 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 38,545,946 төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Харин Б самбарт 8 компанийн нийт 693 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,877,109.20 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хамгийн өндөр өсөлттэй А самбарт арилжигдсан “Могойн гол” ХК-ийн хувьцаа өмнөх өдрийхөөс 2170 төгрөгөөс бую 14.97 хувь өсч нэгж хувьцаа 16670 төгрөгөөр арилжигджээ. Харин хамгийн бууралттай “Дорнод” ХК-ийн хувьцаа 238 төгрөгөөр буюу 10.63 хувиар буурж 2000 төгрөгөөр арилжигдлаа.
Энэ өдөр багцын арилжаагаар “Говийн өндөр” ХК-ийн нийт 91 мянга 250ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 9,672,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.